Хаяг

Улаанбаатар, СХД, Орбитийн гудамж, 20 хороо, Chevrolet үзэсгэлэнгийн танхим.

Утас: 99092323, 99096974. 99078764 88194966

Веб:
http://nominmotors.blogspot.com
www.nomin.mn

Chevrolet-ийн түүхээс

МААF

www.automarket.mn

www.nomin.mn

ТАНИЛЦУУЛГА сурвалжлага

.
.



“Номин Моторс”

“Номин Моторс”-нь дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч General Motors -ын Chevrolet брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсон бөгөөд өнгөрсөн оны 8-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өөрийн засвар, үйлчилгээний төвдөө GM-ийн Chevrolet, Hummer, Caddilac, Buick, GMC брэнд автомашинуудыг онoшлон засвар, техник үйлчилгээг тогтмол хийж байна. “Номин Моторс” -нь олон улсын жишигт нийцсэн лизингийн шинэ үйлчилгээг борлуулж буй автомашинууддаа нэвтрүүлжээ. Энэ талаар тус компанийн худалдааны төлөөлөгч Д.Буяндэлгэрээс тодруулав.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Та энэхүү үйлчилгээний талаар Уншигчдад танилцуулахгүй юу.

-“Номин Моторс” -нь өндөр хөгжилтэй орнуудад хэдийнээ хэрэгжиж буй лизингийн ийм төрлийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа юм. Энэхүү үйлчилгээний хүрээнд худалдан авагчид манайд худалдаалагдаж буй жип, пикап зэрэг автомашинуудаас сонголтоо хийж 0% хүүтэй лизингд хамрагдах боломжтой болох юм.

-Тэгэхээр ямарч хүү төлөхгүйгээр автомашин худалдан авч болно гэсэн үг үү?
-Тэгэж ойлгож болно. Та 0% ийн хүүтэйгээр худалдан авах боломжтой юм. Дээрээс нь бид бүх машиндаа 3 жил буюу 60,000 км-ийн маш өндөр баталгаа өгч байгаа.

-Энэ үнэхээр сайхан сонсогдож байна. Гэхдээ шатахууны үнэ нэмэгдэж байгаа өнөө үед танай том суудлын автомашинуудын бензин зарцуулалт ямар вэ?
Монголчуудын ихэнх нь том машин л бол их шатахуун зарцуулдаг гэж ойлгодог. Гэвч Chevrolet брэндийн машинууд AFM буюу (Active Full Management)-тэй байдаг. Энэ нь шинэ технологи бөгөөд машин 30км/ц-аас дээш хурдтай жигд ачаалалгүй явах тохиолдолд нийт 8-н цилиндрийн 4 нь идвэхгүй болдог. Жишээ нь Tahoe болон Suburban загвар нь 5300сс хөдөлгүүрийн багтаамжтай 8 цилиндэртэй 320 морины хүчтэй мөртлөө шулуун замд 100км-рт 10 литр харин хотын түгжрэл ихтэй замд 16 литр бензин зарцуулдаг.

- АНУ-д Chevrolet брэндийн автомашинууд хэр их хэрэглэдэг вэ?
-Сайхан асуулт байна. Америкчууд ихэвчлэн GM-ийн машинуудыг унах их дуртай байдаг ба АНУ-ын төрийн албанд үргэлж Chevrolet брэндийн автомашинуудыг хэрэглэдэг. АНУ-ийн шинэ ерөнхийлөгч Барак Обама Chevrolet-ийг албандаа ч, хувьдаа ч хэрэглэдэг юм байна лээ.


Учир нь Chevrolet брэндийн автомашинууд хөдөлгүүрийн багтаамж ихтэй, хүчтэй мөн туулах чадвар сайтай боловч шатахууныг маш бага зарцуулдаг. Мөн уг брэндийн автомашинууд дэлхийд мөрдөгддөг АНУ-ийн зорчигчийн аюулгүй байдлын тестээс үргэлж дээд оноо буюу таван од авдаг. Ийм ч учраас Chevrolet-нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн автомашин юм.

-Танайх машинаа шууд АНУ-аас импортлодог гэсэн. АНУ-ийн машинууд Монголын нөхцөлд хэр тохиромжтой вэ?
-Мэдээж АНУ-аас орж ирсэн машинууд шатахуун, зам голох гэх мэт асуудлуудтай тулгардаг. Гэвч бид GM-ийн судлаачдыг урьж авчран 2 жилийн хугацаанд манай орны цаг уур, хэрэглэж байгаа автомашин, замын нөхцөл, шатахууны төрөл зэрэг бүхий л зүйлийг хамтран судалсны эцэст Монголын нөхцөлд тохируулан үйлдвэрээс нь захиалж байгаа. Манай машинуудын хөдөлгүүр бүгд Монголын АИ-92-т тохируулж хийгдсэн, өвлийн хэт хүйтэнд баяжина гэсэн ойлголтгүй, бат бөх кузовтэй, бартаат замд зориулсан Z-71 амортизатор гэх мэт олон давуу талуудтай.

-Та сая ерөнхийлөгч Chevrolet –ийг хэрэглэдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр уг машинуудын үнэ нэлээд үнэтэй байх, тийм үү?
- Манай компани нь Chevrolet-ийн албан ёсны дистрибютер тул бүх машиныг зах зээлийн хамгийн доод үнээр худалдаалдаг. Мөн манай улсын агаарын бохирдол өдөр тутам нэмэгдэж буй үед аль болох нүүрстөрөгч бага ялгаруулдаг шинэ машинуудыг хэрэглэгч бүртээ хүргэхийг хичээж байна.

-Танайх тэгвэл засвар үйлчилгээ, сэлбэгээ хэрхэн шийдсэн бэ?
-Манайх Chevrolet загварын автомашинаа оруулж ирэхээс өмнө тухайн автомашины тоног төхөөрөмж, тусгай компьютер оношилгоог нь оруулж ирсэн. Мөн манай засварын ажилчид GM-ийн сургалтанд суусан байгаа. Иймдээ ч бид 3 жил буюу 60000км-ийн баталгаа өгч байна.

-Танайд байгаа Pick up (Хүнд даацын тэвштэй Жийп автомашин) юугаараа давуу талтай вэ?
-Манайд одоо 2 төрлийн Pick up автомашин байна.General Motors –нь хүнд даацын автомашинаа үйлдвэрлэхдээ 20-30 тоннын автомашинуудын багасгасан хувилбар маягаар үйлдвэрлэдэг нь маш том давуу тал юм. Одоо манайд байгаа Silverado загварын автомашин нь 6000сс хүчтэй V8 циллиндртэй байж 100км-т 15л иддэг байх жишээтэй. Үүнийг харахад GM бензин хэмнэлт, агаарын бохирдолтонд илүү их анхаарч байгаа юм болов уу гэж санагдсан. Манай Silverado загварын автомашин нь уяачдын хэрэгцээг иж бүрнээр хангах цогц төмөр хүлэг гэдгийг хэлмээр байна.

-Танайх автомашинтай холбоотой бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг шүү дээ. Эдгээрийг манай сонсогчид мэдэхийг хүсч байгаа байх?
-Тэгэлгүй яахав Манай Номин Моторс нь Солонгосын NEXEN tire brand-ийн бүх төрлийн автомашины дугуй, Тайван улсын JTC brand –ийн автомашины, гэр ахуйн, авто засварын зориулалттай бүх төрлийн багаж төхөөрөмж, мөн KIPOR brand– ийн бүх төрлийн цахилгаан үүсгүүрүүдийг худалдаалж байна.

-Танайд хамгийн сүүлд орж ирсэн автомашинаа танилцуулаач?
Одоо манайд хамгийн сүүлд Chevrolet AVEO маркийн суудлын автомашин шинээр ирлээ. Энэ автомашин 5 хүний суудалтай 1,4литрийн багтаамжтай 4-н цилиндэртэй 100 км-т бензин 6 литр зарцуулдаг.

-Хэрэв уншигчид танай автомашинуудыг сонирхохыг хүсвэл та бүхэнтэй хэрхэн холбоо барих вэ?
- Манай хаяг Улаанбаатар, СХД, Орбитийн гудамж, 20 хороо, Chevrolet үзэсгэлэнгийн танхим. Холбоо барих утас: 99092323, 99096974. 99078764 88194966
-Уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.



















Chevrolet-ийн түүх

«Шевроле» (Chevrolet Motor Division) автомашины үйлдвэр нь Мичиган мужийн Детройт хотын хойд хэсгийн Уорренед байдаг бөгөөд суудлын машин, пикап, жийпны үйлдвэрлэлээр дагнасан «Дженерал Моторс» концерны салбар үйлдвэр юм.
«Шевроле Мотор Кар» компани 1911 онд «Дженерал Моторс» компанийг үүсгэн байгуулагч Уильямом Дюрантын идэвх санаачилгаар байгуулагдсан бөгөөд түүний цаашдын хөгжил нь автоинженер биш мөртлөө автомашины үйлдвэр болгон жинхэнэ ёсоор хөгжүүлж чадсан авто уралдаанч Луи Шевролегийн нэртэй салшгүй холбоотой.

1912 онд үйлдвэрлэн гаргасан Classic Six загвар нь 6 цилиндртэй 30 морины хүчтэй хөдөлгүүртэй, 5 хүний суудалтай, 4 хаалгатай, эвхэгддэг дээвэртэй бүхээг бүхий, цахилгаан гэрэлтүүлэг, салхины шилтэй ганган хийцтэй машин болж чадлаа. Түүнтэй зэрэгцэн Little Four нэртэй 4-цилиндртэй хөдөлгүүр бүхий загвар нь ч гарч ирэн 2500доллараар зарагдаж эхлэв. Гэхдээ эдгээр нь тухайн үед маш их алдаршсан Фордын Ford T загвараас 5 дахин үнэтэй байсны улмаас үнийн хувьд өрсөлдөж чадахгүй байлаа. Уильям Дюрант энгийн хийцтэй, хямд байлгах аргыг бодож олохгүй бол амжилт гарахгүй нь гэдгийг тооцоод 4-цилиндртэй задгай Baby Grand загвар, спорт загварын Royal Mail машинуудаа үйлдвэрлэн гаргалаа. Чухам энэ үед буюу 1914 оноос эхлэн «Шевроле»-гийн эрвээхэй зангианы дүрстэй алдарт лого хэрэглэгдэж эхлэсэн юм.

1916 онд өмнөх загварууд дээрээ түшиглэн Chevrolet-490 загварыг бүтээж 490 доллараар худалдаж эхэлсэн нь компанидаа ашиг орлого, алдар хүндийг авчирсан юм. Хямд атлаа найдвартайгаараа алдаршиж эхэлсэн энэ төмөр хүлэг Фордын заваруудтай ч чөлөөтэй өрсөлдөж чадаж байлаа. 4 цилиндртэй 2,8л-ын багтаамжтай хөдөлгүүртэй, 3 шатат хурдны хайрцагтай, нумтай тэнхлэгүүд дээр угсрагдсан уг машинд цахилгаан гэрэлтүүлэг, стартерийг байрлуулсан нь тухайн үеийнхээ үнэтэй ганган машинуудтай эн зэрэгцсэн хэрэглээ болжээ. 1927 онд алдартай дараагийн “Супериор” загварыг гарч ирэн иртэл борлуулалтаа алдаагүй гэж бодохоор үнэхээр сайн машин болж чадсан нь харагддаг юм.

Chevrolet-490 нь “Шевроле” компанийг хамгийн хямд, энгийн хийцтэй машин үйлдвэрлэлээрээ дэлхийд алдаршсан том автомашин үйлдвэрлэгч болох анхны гарцыг гаргаж өгсөн билээ.

1917 онд V-маягийн 8-цилиндртэй хөдөлгүүрийг зохион бүтээсэн боловч олигтой захиалга авч чадсангүй. Харин маш сайн зарагдаж байсан «Шевроле» загварууд нь хөрөнгө санхүүгийн боломжийг Дюрантад олгож «Дженерал Моторс»«Шевроле»-г нэгтгэн зангидах бололцоо 1918 онд тохиосон байна.


«Шевроле»
-гийн инженер, дизайнерууд дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт маш олон шинэ зүйлсийг бүтээн оруулсан юм. Чухамхүү тэд л 1923 онд анхны салхин хөргөлттэй хөдөлгүүртэй машиныг зохион бүтээж чадсан юм..

1928 онд "АВ" ялгах индексээрээ нэрлэгдсэн "International Six" загвар мэндэллээ. 1929 онд цуваа 6-цилиндртэй хөдөлгүүр бүтээгдэж 1984 он хүртэл хэрэглэгдэж байлаа..


1933 онд "Master" загвар гарч 1934 онд «Шевроле» автомашины үйлдвэрээс анхны үл хамаарах урд тэнхлэгтэй машиныг хийж эхэлсэн нь автомашины жолоодлогыг хялбаршуулж дугуйн элэгдэлтийг багасгасан шинэ бүтээл болж чадсан юм.

Эдийн засгийн их хямралын он жилүүдэд борлуулалтаараа «Форд»-ыг давж гарч чадлаа. 1935 онд «Субурбан Карриолл» (Suburban Carryall-ыг олон суудалтай универсал суудлын машины зориулалттай үйлдвэрлэж автомашин үйлдвэрлэлд шинэ төрөл бий болгосон юм.

1949
онд Шевроле "Special" ба "De Luxe" загварууд үйлдвэрлэгдэж эхэлсэн.

1950 оноос уг компани автомат хурдны хайрцагтай автомашин хийж туршсан нь амжилттай болжээ.

1953 онд «Шевроле» Corvette («Корветт»)стеклопластик кузовтой үйлдвэрлэсэн нь америк спорт загварын автомашины анхдагч болсон. «Шевроле»-гийн 3,8 л-ийн багтаамжтай хөдөлгүүртэй, автомат хурдны хайрцагтай «Корветт» загвар хэдий борлуулалт өндөр биш байсан ч 1955 онд зохион бүтээгдсэн V-маягийн 8-цилиндртэй хөдөлгүүр ба шинэ арлын бүтээцийг боловсруулан гаргах урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн гэж үздэг.

1956
оны «Корветт» нь жинхэнэ спорт загварын машин болж чадасаныг түүний гадаад хэлбэр, 290 трины хүчтэй хөдөлгүүр нь нотлон харуулдаг юм. 1961 онд «Корветт 283»-ыг 315 морины хүчтэй хөдөлгүүртэй бүтээсэн нь 100 км/цаг хурдыг 5,5 секундэд авч чадаж байсан ажээ.

1963
он гэхэд «Корветт» нь автомашин үйлдвэрлэлийн америк маягийн хэв шинжийг тодорхойлон салонуудад тавигдаж хэрэглэгчдийнхээ харааг булааж эхэлжээ. 1963 онд Уильям (Билл) Митчеллийн удирдсан дизайнерууд «Корветт Стинг Рэй»-ийн кузовыг богинохон, хөнгөн болгон сайжруулж, хойд тэнхлэгийг нь үл хамаарах тэнхлэг болгон хийжээ.

1984 онд «Корветт» купе ба кабриолетыг V-маягийн 8-цилиндртэй хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэж эхэлжээ.

1958
оноос "Biscayne", "Bel Air" ба "Impala" загварууд үйлдвэрлэгдэж эхэлсэн юм..

“Шевроле” үйлдвэр 1960 оноос "Corvair" загварыг, 1961 оноос "Chevi 11"-г, 1963 оноос "Chevelle"-г, 1965 оноос "Malibu"-г, 1966 оноос спорт загварын "Camaro"-г, 1969 оноос "Monte Carlo" загварыг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ барьжээ.

1979
оноос эхлэн “Шевроле” нь хөндлөн байрлалтай хөдөлгүүр, хүч дамжуулах анги бүхий урд дугуйнууд нь хөтөлдөг машинуудыг зохион бүтээж гаргаж эхэлсэн ба "Sitation" загвар энэ үед бүтээгджээ.

"Cavallier"
загвар 1981 онд гарчээ.

Chevrolet USA Metro
нь 1983 онд GEO нэрээр борлуулагдаж эхэлсэн бөгөөд 1998 оноос Chevrolet нэрээр гарч байгаад 1999 онд шинэчлэгдсэн загвараараа үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Япон-америкийн хамтарсан Nummi компани 1998 онд Chevrolet USA Prizm хэмээх дунд ангилалын суудлын машиныг Toyota Corolla-гийн суурь дээр угсран гаргасан.

Chevrolet USA Alero европ ангилалын суудлын машиныг хөндлөн байрлуулсан хөдөлгүүртэйгээр Европийн зах зээлд зориулан 1999 оны 2-р сард үйлдвэрлэжээ.

Одоо Blazer («Блэйзер»1995), Venture («Венчур»), Lumina («Люмина»1987), Suburban («Субурбан»), Tahoe (1992) загваруудыг үйлдвэрлэн гаргаж байна.

Chevrolet USA Super Sport Roadster Concept концепт-пикапыг 2000 онд Детройтийн автошоу дээр анхлан үзүүлжээ.